УЛС ТӨР

З.Мэндсайхан: Ургац хураалтад оюутан, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдийг оролцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцуууллаа.

Ургац хураалтын асуудлаар Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил өнгөрсөн жилүүдээс илүү ургац хурааж авах дүр зураг харагдаж байна. Намрын ургац хураалтын бэлтгэл хангах цаг үе ирээд байна. 616 мянган га газар үр тариа тарьсан.  Тиймээс энэ жил харьцангуй боломжийн ургац авна. Тулгамдаж байгаа асуудал нь орон нутгийн замын эвдрэл ургац хураалтыг саадгүй тээвэрлэх асуудал байна.

 Засгийн газрын тогтоолоор замын асуудал шийдвэрлэхээр боллоо. Мөн ажиллах хүчинд оюутан залуус, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдийг татан оролцуулах тогтоол гарлаа. Хөдөлмөрийн гэрээгээ багуулаад цалинтай ажиллана. 8000 орчим ажлын байр бэлэн байна. Өдрийн 50000 төгрөгөөр ажиллуулах боломжтой гэдгээ аж ахуй нэгжүүд илэрхийлсэн” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button