УЛС ТӨР

Л.Халтар: Ачаа барааг 10 саяар тээвэрлэхгүй гэвэл дараагийн жолооч нар байна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцууллаа.

Зам тээврийн сайд  Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоосон. Автотээврийн үндэсний төв болон Засгийн газрын төлөөлөл, Ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв. Хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй. Эцэст нь хэрэглэгч хохирно. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байгаа юм. "Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя" гэж байгаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button