Б.Отгонбаяр: Афганистанд манай цэргүүд ХАЛДЛАГАД ӨРТСӨН гэдэг нь ХУДАЛ

Цахим орчинд “Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн” гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Эл мэдээллийн дагуу бид холбогдох албаныхнаас тодрууллаа.
Гадаад харилцааны яам: Манайд одоогоор тийм мэдээлэл ирээгүй. Холбогдох яамнаас нь тодруулсан дээр байх гэсэн юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодруулахад: “Афканистанд нэг ч Монгол цэрэг үлдээгүй. Бүгд ирчхсэн байгаа. Энхийг сахиулагчдын хамгийн сүүлчийнх нь Германаас ирсэн. Одоо амарч байгаа. Афканистанд Монгол цэрэг дайралтад өртсөн гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл” хэмээсэн юм.
ЗХЖШ-ын мэдээллийн албаны дарга, Хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад: “Энэхүү мэдээлэл хуурамч. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон. Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургадугаар сард эх орондоо ирсэн. Тэнд ч нэг ч цэрэг үлдээгүй” гэсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.