ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Алжирт ойн түймрийн улмаас 65 хүн амь эрсджээ

Алжирын хойд хэсгийн ой модоор бүрхэгдсэн бүсэд түймэр гарснаар 65 хүн амь эрстжээ. Амиа алдагсдын 28 нь галыг унтраахаар дайчлагдсан цэргүүд байсан юм. 

Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун нас барагсдад хүндэтгэл үзүүлж, гурван өдрийн гашуудал зарлаж, түймэртэй холбоогүй төрийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Ойн түймэр өнгөрсөн долоо хоногт Алжир, Турк, Грекийн ихэнхи хэсгийг хамарсан. Европын Холбооны цаг уурчдын зүгээс түймэр ихээр дэгдэж буй шалтгааныг цаг агаар халуун болж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. 

Даваа гараг /2021.08.09/-аас эхлэн Алжирт гарсан түймрийг тус улсын Дотоод Хэргийн сайд Камел Бельджуд хүмүүсийн санаатай гаргасан үйлдэл хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлжээ. Харин энэ талаар ямар нэг нотлох баримт олдоогүй байна.

Эх сурвалж: nbcnews.com

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button