Нийгмийн

Гаалийн байгууллага 1.1 сая доллароор үнэлэгдэх хар тамхи илрүүллээ

Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкийн М.. улсаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүллээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна. Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Цаазаар аваач ээ, гэхдээ бүр ард түмний нүдэн дээр шүү. Дахиад хэн нэгэн энэ нийгмийг мөхөлд хөтөлсөн зүйлд орооцолдохыг хүсдэггүй болтол нь дорвитой арга хэмжээ аваад өг л дөө. Энэ улс орны амьдрал "уруугаа харж" байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Ам нь л ярьцгаагаад байх юм, ажил болж байгаа зүйл байна уу?
Луйврын еөк Хүрэлсүх энд тэндхийн байгууллага, компаниудын ар араас нь цувруулан хүлээж авч "улс төржихгүй, миний хэлснээр бай" гэж улаан цайм хэлдэг боллоо. Одоо би луйвраар ч болсон өндөрлөгт хүрсэн, олон юм ярилгүй хэлснээр байгаарай гээд байгаатай ялгаа алга. МАН иргэдээ улам бүр гадуурхан хавчиж, дарангуйлж, урвагч, авилгач, луйварчин нараа улам ихээр "бөөцийлж" байна. Намбаатар Их-ын гишүүдийг "хаацайлав". Юу хийж бүтээж байгаа гэж тэдний нэр хүндийг "хайрлав", Намбаатар аа??? Та нарын луйварт ашигтай хууль тогтоомжийг хэлэлцсэн болоод баталдаг, алиьаа асуудлыг хэлэлцсэн нэр зүүгээд ямар эсэргүүцэлтэй тулгарсан ч бас л баталсан болдогт тэр үү???

Холбоотой мэдээ

Back to top button