Нийгмийн

Монголын хөлбөмбөгийн шигшээ чансаагаараа 185 дугаарт бичигдлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Зургаа болон долдугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-нөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг нь гаргасан юм.

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансаа илүү Киргизийн шигшээ багтай зургаадугаар сарын 7-нд хийн, 1:0-ээр хожсон нь гол чансаанд нөлөөлжээ.

Манай багийнхан өмнөх чансаагаар 192 дүгээр байрт жагсаж байсан бол өнөөдөр гаргасан чансаанд 185-т бичигдлээ.

Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа есдүгээр сарын 16-нд гарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Batsaikhan
Batsaikhan
2021-08-13 10:33

30 жил ийм л бсан дахиад 100 жил ийм л бна...
Хөлбөмбөгийн холбоо бол мөнгө биш гэж хардаг хүнийг л тэнд тавих хэрэгтэй...

Баяр
Баяр
2021-08-13 19:31

чааваас гэж...

Холбоотой мэдээ

Back to top button