НийгмийнНИЙГЭМ

Хууль бус мод бэлтгэл буурсан ч, түлээний хэрэглээ огцом нэмэгджээ

Улсын хэмжээнд хууль бусаар бэлтгэгдэж хураагдсан модны хэмжээ 2020 онд өмнөх оноос 17 орчим хувиар буурчээ. Харин эсрэгээрээ нийслэлийн иргэдийн түлээний мод ашиглах нь 30-40 хувь нэмэгдсэн байна.

Энэ нь хоёр жилийн өмнө түүхий нүүрс түлэхийг хорьж, шахмал түлш түлэхийг уриалсантай холбоотой хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. Тэдний зүгээс түлээний модны нийлүүлэлтийг зөвшөөрөлтэй бэлтгэх, борлуулах цэгүүдийг нь бүртгэлжүүлснээр хууль бус мод бэлтгэлийг зогсооход чухал ач холбогдолтойг дурдлаа. 

Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр манай улсад 2014 оноос хойш хэрэгжиж буй. Цэвэрлэгээгээр жилд дунджаар 720 мянган шоо метр модыг бэлтгэдэг байна. Үүгээр түлээний модны 75.3 хувь, хэрэглээний модны 24.7 хувийг хангаж байгаа юм.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button