Нийгмийн
“Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Иргэн А.Базар дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд "Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх түүний нэхэмжлэлийг шүүх ийн хангажээ.
Уг машины зогсоолыг зам руу шахаж барьснаас болж тухайн хэсгээр явган болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүн зорчиход хүндрэл учруулж байсан юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.