Нийгмийн
Л.Баттөр: Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээг амжилттай үзүүлж байна. Амжилттай гэж хэлж байгаагийн учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод эндэгдэл нэмэгдээгүй. Эрүүл мэндийн салбарынхан болон иргэд хамтран хичээсний хүчинд Улаанбаатар хотод энэ өдөр нас баралт бүртгэгдээгүйг онцолмоор байна. Шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч аяндаа буурдаг” хэмээлээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.