Нийгмийн

Нефтийн үйлдвэрийн талбайн усны резервуарын бетон цутгалт хийж эхлэв

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36000 м.куб усны резервуарын бетон цутгалтын ажил  өнөөдрөөс эхэлж байна.  

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын 1 дүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Жэй Эм Си Прожектс Инди” компани шалгарч  2020 оны 11 сард гэрээг байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Үйлдвэр байгуулах ажил үндсэн 4 үе шатаас бүрдэх ба эхний ээлжийн багц ажлын хүрээнд дараах байгууламжуудын барилга угсралтын ажил багтаж байна. Үүнд:

  • Иргэний барилга, байгууламжууд
  • Түүхий ус хадгалах сав
  • Үйлдвэрийн талбай дах автозам
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)
  • Бор хөөвөрийн говиос түүхий ус дамжуулах хоолой
  • Бор хөөвөрийн говь дахь худгууд
  • Бор хөөвөрийн говь дахь өргөх насос станц
  • Технологийн байгууламжуудын шугам хоолойг суурилуулахад бэлтгэх ажил
  • Үерийн ус зайлуулах систем

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button