Б.Баасанцогт өмгөөлөгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Parkview” хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай бичлэг цахим ертөнцөд цацагдаж, уг асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан билээ. Улмаар Б.Баасанцогт өмгөөлөгчтэй хамт хонож, архидан согтуурсан гэх шүүгчдэд сахилгын хэрэг нээсэн.
Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “...өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан туушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, 14 хоногийн яллагдагчаар татсан.
Тэгвэл Б.Баасанцогтод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо болио наад нэг завхарсан асуудлаа. Улс орон хэнийг хохироосон юм бэ.??? ЗАСАГ АВААД ЗАВХРАЛ ҮҮСГЭЖ БАЙГАА МАНГАРУУДААСАА САЛАХ ЮМСАН. КОВИД БОЛСОН ҮХЭЛ НЬ 800 ХОЛ ГАРЛАА . ЭДИЙН ЗАСАГ НОЙЛ. БАРАА БЕНЗИНИЙ ҮНЭ ТАЛИЙЛАА. БИДЭНД ЭНЭ НЭГ ӨМГӨӨЛӨГЧ ЗАЛУУГИЙН АСУУДАЛ СОНИН БИШ БАЙНА.