Нийгмийн
Дарханы замын эхний шатны ажлыг аравдугаар сард дуусгана
Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын эхний шатны ажлыг энэ оны аравдугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болжээ.
Тус чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох ажил хөрөнгө оруулалт нь бүрэн шийдэгдсэн тул барилгын ажлын төлөвлөгөөгөөр ирэх оны аравдугаар сард дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөн, мөн таван багцын хүрээнд ажлаа эхлүүлээд байгааг ЗТХЯ-наас мэдэгдсэн байна.
Нэгдүгээр шатанд АХБ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц өнөөдрийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ эрчээр үргэлжилэн ажиллавал энэ оны 10 дугаар сард 200 орчим км замын ажил дуусаж зорчих хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж буйг ЗТХЯ-наас мэдээллээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨМНӨХ ЗАМАА ШИНЭЧЛЭЖ ТАВЬЖ ДУУСГААГҮЙН БАЙЖ ХУЦАЦГААХААН БОЛЧИХОО.
Үнэн бол сайхан л мэдээ бн