Нийгмийн

Цэцэрлэг, сургуульд явахгүй байгаа хүүхдүүдэд зориулж, орцоо гоёжээ

Түрээсийн орон сууцанд амьдардаг залуу гэр бүл өөрсдийн санаачилгаар цэцэрлэг сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхдүүддээ болон найзууд нь зориулж орцныхоо нэг давхрыг хүүхэлдэйн баатруудаар гоёж, гэгээлэг өхөөрдөм орчин бүрдүүлжээ.

Тодруулбал Увс аймгийн Улаангом хотын Галдан бошигт хороололд амьдардаг тэд  бяцхан оршин суугчдынхаа сэтгэлд нь гэрэл гэгээ нэмсэн нь энэ аж.

Тэд хэлэхдээ “Орон сууцны орчноо тохижуулж “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг шиг оршин суугчид бүр өнгө нэмсэн өнгөлөг орчинг бий болгох боломжтой. Тиймээс манай гэр бүл бусаддаа уриалж өөрсдөө үлгэрлэж харуулахыг хүссэн.

Манай гэр бүл ТОСК буюу түрээсийн орон сууцанд амьдардаг. Түрээсийнх гээд өөриймсөг бус оршин суухаас илүүтэй тухайн цаг хугацаанд оршин байгаа газраа ая тухтай цэвэрхэн амьдрахыг хичээдэг учир үүнийг хийхэд урамтай байсан. Та бүхэн ч гэсэн байгаа байгаа газартаа гэрэл цацруулаарай” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button