Нийгмийн

Э.Оюунболд аварга цолтойгоо барилдана

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр хүй долоон худагт болно.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ.

Тодруулбал, улсын арслан Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар барилдахаар бүртгүүлжээ. Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.

Харин энэ цаг үед барилдаж буй аварга цолтнуудаас Н.Батсуурь, Ч.Санжаадамба нар бүртгүүлээгүй байна. Н.Батсуурийн хувьд допингийн асуудалд холбогдсон байгаа учраас энэ жил сайн дураараа баяр наадмын барилдаанд оролцохоос татгалзаж буй бололтой. Харин Ч.Санжаадамбын хувьд цар тахлын эрсвэлтэй үед зохион байгуулж буй барилдаанд оролцохгүй хэмээж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
del
del
2021-08-16 11:38

болиочээ оюунболдоо ичиж амьдраач

zochin
zochin
2021-08-16 11:40

noynii buh kkk

Зочин
Зочин
2021-08-16 12:02

bolioroo chi

Зочин
Зочин
2021-08-16 13:24

Хэнтийхэн цайцан хулгайч худ�##�ч новшнууд арга байжуу

Холбоотой мэдээ

Back to top button