УЛС ТӨР

“Замын -Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаатай боллоо

Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ. 2004 онд  Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш 17 жилийн дараа ийн байнгын ажиллагаатай болж байна. Чөлөөт бүсийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, тус бүсийн захирагч А.Энхзул болон холбогдох албаныхан оролцсон юм.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгосноор бүсийн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжих юм. 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа. Чөлөөт бүсэд эхний ээлжинд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулжээ.


Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд дээрх ажлуудыг гүйцэтгээд байгаа юм. Тус бүсийн Захирагчийн ажлын албанаас энэ онд уг дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2015 онд баригдсанаас хойш зургаан жил болж байгаа “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг зургаа дахин, зорчигч тээврийг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга. Ялангуяа, цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж байгааг Монгол Улсын Шадар сайд онцолж байлаа.
“Замын-Үүд” чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га-д нь төлөвлөлт хийжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Plaquenil
Plaquenil

Propecia Posologia Alimentos

Viagra
Viagra

Can I Buy Zithromax In Canada

buy ivermectin tablets online
buy ivermectin tablets online

Viagra Kaufen Ohne Rezept Erfahrungen

Propecia
Propecia

Online Drugs

best viagra prices
best viagra prices

Viagra Pas Marche

buy cialis pills
buy cialis pills

Get Real Macrobid Ups In Canada With Doctor Consult

lasix without prescription overnight
lasix without prescription overnight

Prix Du Cialis 5mg En Pharmacie

Priligy
Priligy

cialis fertility

prednisolone dosage
prednisolone dosage

Viagra Generic For Sale

hydroxychloroquine sulfate 200 mg
hydroxychloroquine sulfate 200 mg

comprar cialis generico en barcelona

Холбоотой мэдээ

Back to top button