НИЙГЭМ

С.Булгантамир: Иргэд “Байрны гадаа ногоо зарж, бохирдуулж байна” хэмээн гомдол мэдүүлдэг

Сүүлийн өдрүүдэд ургацаа хураасан ногоочдыг цагдаагийн алба хаагчид шаардлага тавин хөөж, худалдаа эрхлэх боломжийг нь боогдуулж байна гэх өнцөгтэй шүүмжлэл сошиалд өрнөсөн. Энэ асуудлаар тайлбар хийх гэж өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир:

“Улаанбаатар хотод “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Энэ хүрээнд Нийслэлд 23 цэг дээр ногоо худалдаалах юм. Сүүлийн үед ногоочдыг ногоогоо зарахыг нь цагдаа нар хориглож байна гэх мэдээлэл гарсан.

Энэ бол УБТЗ ХНН-ийн эзэмшил бүхий 1000 машины зогсоол дээр гарсан үл ойлголцол. Тухайн үед УБТЗ-аас талбайдаа ногоо худалдаалах зөвшөөрөл өгөөгүй байсан. Үүн дээр үл ойлголцол үүссэн. Дараа нь асуудлыг Нийслэлийн Захирагчийн албанаас шийдэж, одоо ногоочид тэнд худалдаагаа эрхэлж байна. Түүнчлэн иргэдээс ногоочид зохих зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй тухай мэдээлэл ирдэг. Энэ дагуу цагдаа нар хяналт тавьдаг. Зөвшөөрөгдсөн цэг дээр худалдаа эрхэлж байхад нь хааж, боох асуудал байхгүй. Иргэдээс манай орчин тойронд ногоо худалдаалж, бохирдуулж байна гэх гомдол их ирдэг. Энэ дагуу л ажилладаг. Одоогийн байдлаар ногоочдод арга хэмжээ авсан зүйл байхгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-16 21:32

Худлаа иргэдийн нэр барьж �##�даагаа бүү хайца�##�. Хэзээ хэдэн иргэн гомдол мэдээлэл ирүүлсэн баримтаа гаргаж харуул.

бар
бар
2021-08-17 00:08

Хогоо авах байх өө та нар битгий торгоод бай гачууртын уулзвр др ногоо зархд торгоод бна новш минь та нар хэний мөнгөөр ц�##�йнгаа авдагаа мэдггүй юмуу

Холбоотой мэдээ

Back to top button