УЛС ТӨР

Б.Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан С.Эрдэнийг АТГ-т шалгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох "Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Амгаланбаатар хэлэхдээ “Хүүхдийн паркыг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотын хүүхэд залуусын амралтын ганц том бүс. А зэрэглэлийн бүс. 2005 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байсан. Тухайн үед 358 метр квадрат газрыг анх олгосон байдаг. 2015 онд 314 мянга болж багассан байдаг. Тэр 10 жилийн хугацаанд 44 мянган метр квадрат газрыг дарга нар, хувийн хэвшлийн компаниуддаа олгосон байдаг.

Түүний нэг жишээ болох бидний мэдэх Шонхор таурын газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байгаа талаар баримт дэлгэнэ. Энэ байр бол АН-ын төв байр. Эзэмшигч нь ХНХЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байдаг.

Энэ барилга барьсан газрыг анх авахдаа “Төгс эрдэм” сан ТББ байгуулсан байдаг. 1998 онд байгуулагдаад 2010 онд яг энэ барилга барьсан 330 метр квадрат газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжинэ гэх зориулалтаар авсан байдаг. Тухайн үед Нийслэлийн засаг дарга М.Энхболд, газрын албаны дарга нь Ц.Сандуй байсан.

“Төгс эрдэм” сан ТББ бол өсвөр насны хүүхэд багачууд, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах, сургалт олгох, холбогдох байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилготой байгуулсан ТББ. Энэ байгууллага С.Эрдэнэ гэж хүнтэй яаж холбогдож байгааг хэлье.

ТББ үүсгэн байгуулагч Бадамгарав овогтой Цэнд-Аюуш, Нармандах овогтой Нинжбадгар, Эрдэнэ овогтой Содгэрэл нар юм.  Э.Содгэрэл бол С.Эрдэнийн өөрийнх нь төрсөн охин буюу гэр бүлийн хүн. Энэ ТББ-ынхаа нэр дээр дээрх газрыг анх эзэмшиж авчихаад 2010 онд Шонхор таурын барилгыг барьж эхэлсэн. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээсэн. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх учраас тухайн иргэдэд зориулсан шат, орох хаалга, тэрэг түрдэг шат зэргийг хийх хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр газрын хэмжээгээ томруулж 601 метр квадрат болгож авсан байдаг.

Тухайн үед С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас давуу эрхээ ашиглаж газраа томруулж авсан зүй тогтол харагдаж байгаа юм. Бид яах гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа вэ гэвэл энэ оффисоо зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байна.

Энэ оффис ашиглалтад орсноос хойш долоон жил болж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч байгууллага, нэг ч үйлчилгээ алга. Зөвхөн энэ гэр бүлийн санхүүгийн байдлыг дэмждэг, бизнесийн зориулалттай газар болсон. Тиймээс үүнийг зориулалтын дагуу ашиглаач гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Долоон жилийн хугацаанд энэ байгууллагын орж гарсан төсөвт татварын шалгалт явуулна. Олон зөрчил илрэх байх гэж бодож байна. Мөн АТГ-т хандаж шалгуулахаар хүсэлтээ өгнө. Бид баримттай дэлгэж байна. Хүн гүтгээгүй. Үр дүнд хүртлээ тэмцэнэ. Тусгай хэрэгцээт иргэд бидэнд хандаж байгаа. Энэ гэр бүл бол үнэхээр гутамшигтай байна. Жирийн иргэн энэ газрыг хэзээ ч авч чадахгүй. Монголын улс төрийн завхрал ийм болоод байна” гэлээ.

Иргэн Э.Очхүү хэлэхдээ “С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэйгээ үүсгэн байгуулсан ТББ болон компанийн нэр дээр эхэлсэн бүх бизнес нь тэлж, газрын зөвшөөрөл нь тэлсэн. Түүний хүү Э.Одбаяр гэж залуу байдаг. Шүгэл үлээгч гэж хүмүүс боддог. Шүүлтүүртэй хандаасай. Үүний ард гэр бүлийн бизнес яваад байна. Э.Одбаярын нэр дээр байдаг “Молор Трейд” компани С.Эрдэнэ өндөр албан тушаал хашиж байхад томорч, бизнес нь өргөжсөн баримт байна. Авсан газрын зөвшөөрөл, сунгасан зөвшөөрөл нь байна. Эцсийн эцэст авч байгаа зөвшөөрлөө нийгмийн сайн сайхны төлөө гэж авчихаад энэ арван хэдэн давхар барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч зүйл алга. Энэ шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-16 15:13

Маш зөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газрыг хулхидаж авсан нь үнэн. Дор хаяж 2-3 давхарыг нь үнэ төлбөргүй авах хэрэгтэй . А зэрэглэлийн бүс шүү. Энэ шун�##� гахай царайтай С.Эрдэнийг сайн ш�##�гаж шоронд хий . Хүн амь,өмч хөрөнгө хулгай энэ мэлхийд байхгүй хэрэг гэж �##�га .

Зочин
Зочин
2021-08-16 16:08

Уул нь зөв. Гэхдээ �##�ь эрт л дуугарах байсан байх даа

Cialis
Cialis
2021-10-29 23:07

Priligy Dapoxetine Blog

Cialis
Cialis
2021-10-30 08:30

Levitra Preisvergleich 20 Mg

Stromectol
Stromectol
2021-10-31 14:56

viagra cialis for $69

Viagra
Viagra
2021-11-04 09:09

Otc Ventolin Sulfate Inhaler

Propecia
Propecia
2021-11-05 03:37

Tadalis Sx Soft Effet

Viagra
Viagra
2021-11-05 05:47

Sale Secure Ordering Macrobid 100mg Las Vegas

do i need a doctor prescription to buy priligy
do i need a doctor prescription to buy priligy
2021-11-15 07:20

Cialis 10 Mg Durata

plaquenil weight gain
plaquenil weight gain
2021-12-04 11:48

Order Ed Pills

neurontin and codine
neurontin and codine
2021-12-06 06:47

Kamagra En Ligne Avis

buy cialis online forum
buy cialis online forum
2021-12-07 09:28

Dove Acquistare Cialis Sicuro

Холбоотой мэдээ

Back to top button