Нийгмийн

Энэ өвөл 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.

2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.

Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийнхний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button