Нийгмийн
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралд бага хурлаа танхимаар хийх шаардлага иржээ
МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо \НАМЗХ\ энэ сарын 17-ны өдөр бага хурлаа цахимаар хийхээр шийдсэн.
Хурлаар холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох мөн МАХН-ын төлөөлөл болсон залуусыг удирдах зөвлөлд оруулах асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл НАМЗХ-ны 12 аймаг, 5 дүүргийн НАМЗХ-ны салбараас цахим хурлыг эсэргүүцэж Ерөнхийлөгч Н.Учралд шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа НАМЗХ-ны бага хурлыг танхимаар хийх, Удирдах зөвлөлд аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулахыг дурдаад уг асуудлыг шийдвэрлэхгүй бол бага хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.