Нийгмийн
ОХУ-д сурдаг оюутнуудыг танхимын сургалтад хамруулах талаар ярилцжээ

ОХУ-д сурдаг оюутнуудыг танхимын сургалтад хамруулах талаар санал солилцсон байна. Тодруулбал, ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай уулзжээ. Энэ үеэрээ хэд хэдэн асуудал дээр санал солилцож, хэлэлцжээ. Уулзалтаар,
- Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ.
- ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа
- ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг есдүгээр сараас танхимын сургалтад хамруулах талаар санал солилцсон байна.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.