Нийгмийн
Дархан-Уул аймагт хог тарихгүйгээр хаана ч ногоо зарах боломж олголоо

Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүд гаргажээ.
-Түргэвчилсэн оношлогооны төвийг 10.1 хүртэл тогтмол ажлуулна.
-Хот дотор могойн аюулаас урьдчилан сэргийлж тандалт үзлэг хайгуул зохион байгуулна.
-Шарилж устгал үргэлжлүүлэн зохион байгуулна.
-ААНБ-ууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүй ажиллах боломжтой.
-Шинэ ногооны улирал эхэлж байгаатай холбогдуулан 11.1 хүртэл хүссэн газраа худалдаа хийх боломжтой. Үүнд; сүү цагаан идээ, төрөл бүрийн ногоо, махны худалдаа орно. Анхаарах зүйлс; Ногоон байгууламж, нийтийн зам талбай эвдэхгүй, хог тарихгүй.
-8.25 дотор аюулгүйн тойргийн зам засварыг дуусган хэвийн горимд ажиллуулна.
-ОУХТ, 27-р байрны уулзварт гэрлэн дохио байгуулна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.