Нийгмийн
А.Ариунзаяа: Хоёроос дээш машин, байр, 200-с дээш малтай 8475 иргэнийг хүнсний талоноос хаслаа

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн сард мэдээлэл хийх үеэрээ ажлын байрны саналаас хоёр удаа татгалзсан иргэнд хүнсний талон олгохгүй хэмээж байсан юм. Мөн
- 200-аас дээш малтай өрх, хоёр орон сууцтай, тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнсний эрхийн бичигт хамруулахгүй.
- Эрхийн бичгийг хоёр жилийн дараа дахин ганц удаа мөн хугацаагаар сунгаж өгнө гэж байв.
Тэгвэл “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох” журмын дагуу Төрийн мэдээллийн сангийн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-с дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хассан байна. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг машин 1 орон сууцтай байсан ч хасах ёстой юм биш үү
шаардлага хангахгүй эдгээр өрхүүдэд хүнсний дэмжлэг олгох шийдвэр гаргасан төрийн албан хаагч удирдах албан тушаалтанууд ямар хариуцлага хүлээх юм бэ, хэтрүүлж олгсон төсвийн мөнгийг хэн буцаан төлөх бээ
юун галзуу галзуу юм хийгээд явнаа энэ төр засаг чинь хаха
Зөв шүү, зоригтой ажиллаарай
iim bayan hund yah gej hunsnii talon olgodog ym bee. Neeh ajil hiisen hun shig haslaa ch geh shig tov todorhoi bhad anhnaasaa yah gej mashintai bairtai humuust olgoson ym. Ochih ystoi humuust ni uguuch