Нийгмийн

Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Сүүлийн үед цахим орчинд ипотекийн зээл олгогдохгүй байгаа, санхүүжилт дууссан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байгаа хэмээн мэдээлжээ.

Тодруулбал, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7470 өрхөд олгожээ. Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.

Энэ оны наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button