Нийгмийн

Дорнод аймагт “Лексус-450” маркийн автомашин шатжээ

Орон нутагт суудлын хоёр автомашин шатжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар энэ сарын 16-ны 18:45 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн албан хаагчид 18:49 цагт очиход Лексус-G450H маркийн автомашин шатаж байсныг гурван минут ажиллаж унтраасан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Соната-6 маркийн автомашины хөдөлгүүр шатсан байна. Тодруулбал наймдугаар сарын 17-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар  хүлээн авч машины хөдөлгүүр хэсэгт ассан галыг есөн минут ажиллаж унтраажээ.  

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button