Нийгмийн

Афганистаны дүрвэгчдэд Жо Байден хагас тэрбум доллар зарцуулна гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны дүрвэгчдэд тусламж олгох зорилгоор хагас тэрбум доллар гаргахаар болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ.

Эл мөнгийг АНУ-ын Дүрвэгсэд, цагаачдад тусламж үзүүлэх онцгой сангаас гаргах юм байна. Улмаар дүрвэгчид, Афганистаны нөхцөл байдлын улмаас эрсдэлд орсон бусад этгээдүүд, сөргөлдөөний хохирогчдын хойшлуулалшгүй хэрэгцээг хангах зорилгоор зарцуулах ажээ.

Мөн олон улсын байгууллага, буяны байгууллагууд, засгийн газрын хэлтэс, агентлагуудаар дамжуулан ашиглах боломжтой гэж мэдэгдэлд дурджээ. Ерөнхийлөгч Байден АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах шийдвэрээ эрс хамгаалснаас хэдхэн цагийн дараа ийм алхам хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button