Нийгмийн

​“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр, 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр, 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

О.Батнасан нь:

-1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш

-2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал

-2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-17 14:55

Багш болох гээд 1988-2004 оны хооронд 16 жил Архангайн багшийн коллежид сурсан хэрэг үү

Зазо
Зазо
2021-08-17 22:28

Ядахнаа ТЗ-д арай ойр хун олдоогуй юмуу эсвэл хэн ч байсан болох амархан ажил юмуу энэ хос замаар зутгэдэг темер дугуйтай тэргууд нь ????????

Humuus
Humuus
2021-09-30 17:52

aimshigtai medee be?
chatalj baigaa bishdee

Холбоотой мэдээ

Back to top button