Нийгмийн

Бусдаас 37 тарвага худалдан авч, хадгалж байжээ

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан үйлдлийг энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр илрүүлжээ. Улмаар холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн аж. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.

/Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/ Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн иргэд олон нийтийн цахим хуудсаар дамжуулан хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button