“Н.Уртнасан сайд аргаль агнах зөвшөөрлийг Д.Сарангэрэлийн хүүд өгсөн байж болзошгүй”

Өнөөдөр /2021.08.18/ Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр ковид цар тахлын үед аргаль агнах зөвшөөрлийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан өөрийн эрх мэдлээ ашиглаж, эрх ашиг бүхий хүмүүст хуваарилсан гэлээ.
Тэдний нийгэмлэг аргаль хамгаалах зорилготойгоор АНУ-ын “Зэрлэг хонь хамгаалах сан”-тай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд цөөн тооны аргаль агнах шаардлагатай болсон бөгөөд тусгай зөвшөөрлийг авсан байжээ. Харин Н.Уртнасан сайд энэ зөвшөөрлийг буцаан татсан байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид олгосон байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ.
С.Амгаланбаатар “Гадаадын сангаас хөрөнгө оруулалт нь орж ирсэн байдаг. Биднээс эргээд тайлан шаардана. Гэтэл гэрээнд заагдсан ажлаа хийх боломжгүй болчхоод байна. Бид хардах эрхийнхээ хүрээнд, Н.Уртнасан сайд энэ аргаль агнах зөвшөөрлийг сайд асан Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгсөн байж болзошгүй гэж хардаж байна” хэмээлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшнуудыг яамаар юм бэ дээ. Үр удмаар нь хороох тэмцэх босох зоригтон алга даа.