УЛС ТӨР
Б.Жавхлан: НӨАТ-ын татварыг тэглэхгүй

Өнөөдөр /2021.08.18/ Засгийн газар ээлжит хураллдаанаа хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр, “НӨАТ-ын татварыг тэглэхгүй. НӨАТ-ын тухай хууль бол далд эдийн засгийг бууруулах давхар ач холбогдолтой. Мөн улсын төсвийн орлогод НӨАТ-ын татвар томоохон байр суурь эзэлдэг. Сангийн яам одоогийн тогтолцоогоо тогтвортой хадгална. Манайх шиг НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд өгдөг улс байхгүй. Цөөн улсад зөвхөн сугалаагаар буцаан олгодог. Манай улсад НӨАТ-ын орлого арван хувь байгаа нь бусад улсын дунджаас бага. ОХУ, БНХАУ-д 16-21 хувийн НӨАТ-ын татвартай” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.