УЛС ТӨР

АН: Ерөнхий сайдтай уулзаж хамтран ажилламаар байна

Ардчилсан намаас өнөөдөр /2021.08.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 200 хоногийн тайлантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуун: Ерөнхий сайдын 200 хоногийн ажлын тайланг анхааралтай үзлээ. Эндээс нэг л зүйлийг ойлголоо. Засгийн газар эцэстээ Covid-19 халдварт ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Засгийн газар нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй байгаа нь вакумжсан байдлаар мэдээлэл авч байгаатай холбоотой. Цаашид яг юу хийх нь тодорхойгүй. Ажлын төлөвлөгөө алга. Зэс, нүүрсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Гадаад орчин ийм  таатай байхад эдийн засгийнхаа аюулгүй байдлыг яаж баталгаажуулах талаар арга зам харагдахгүй байна. Маш олон комисс, зөвлөл шинээр байгуулах юм байна. Дэд сайдуудаа цомхотгох хэрэгтэй. Төсвийн алдагдал маш өндөр байна. Үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцааж хөрөнгө оруулалтуудыг татах нь зөв. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж уулзалт хийх хүсэлтийг өнөөдөр хүргүүлж байна. Эхний ээлжид уулзаж мэдээллээ авна.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: “Эдийн засгийн хүнд цохилтыг бид ирэх  намраас мэдэрнэ. Машинаар зүйрлэвэл Монгол Улс шатахуунаа барж байна. Ерөнхий сайдад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх ямар ч төлөвлөгөө байсангүй. Зөвхөн вакцинжуулалт ярьсаар байгаад тайлан нь  дууссан. Ерөнхий сайдтай уулзаж, энэ хүнд даван туулах талаар хамтарсан санал солилцмоор байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-19 14:31

Энэ 2 з�##�уу �##�ь АН-ынх нь дэд дарга нар юм бол доо, эхлээд өөрсдийнхөө намын учрыг олоосой доо. Гэхдээ улс орныхоо төлөө гэсэн сэтгэлийг нь үгүйсгэсэнгүй шүү. Эднийг Ерөнхий сайд хүлээн авч уулзаад сан�##�ыг нь дэмжээд явлаа гэхэд нөгөө АН нь бөөн хэл ам гаргана биз дээ. Ийм л болохоор намынхаа учрыг ол гээд байгаа юм ш дээ, АН-ын з�##�уусаа.

Зочин
Зочин
2021-08-19 15:22

За ахиад л МАНАН үүсгэхгээгүй бол АН тай хамтраад бх шаардлагагүй зүгээр л шүүмжлэлийг нь хүлээн авч засах зүйл бвл засаад явчихад болно шдэ заав�##� АН тай хамтрах шаардлага бхгүй шүү.дээр нь нэмж хэлэхэд ковид-19 т ялагдаагүй нэг ч улс бхгүй бүх л улс орнууд зовж зүдэрч бга шүү

Холбоотой мэдээ

Back to top button