Иргэд рүү хүрз барьж дайрсан залууг танхайрсан хэргээр шалгаж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу нэгэн иргэн чимээ шуугиан гаргалаа хэмээн дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.
Тэгвэл тэр өдөр өглөөний 07 цагийн орчим байсан бөгөөд хуулиараа 06 цагаас өмнө дуу чимээ гаргавал олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан Зөрчлийн хэрэг болдог аж. Харин энэ тохиолдол 07 цагаас хойш тул ямар нэг зөрчил биш байсныг албаны хүн хэлж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн хүрз барьж дайрсан иргэнийг олж тогтоожээ. Улмаар тус иргэнд Зөрчлийн хуулиар хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, "Зөрчлийн тухай хуулийн 5.2-д заасны дагуу "Олон нийтийн газар танхайрсан” гэх зүйл заалтаар шалгаж байна. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгуулах, эсвэл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах юм.
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрз барьж дайрсан нь яахын аргагүй буруу байх, нөгөө талдаа байр орон сууцны гадаа, ялангуяа шөнө орой орилж хашгирах, хүмүүсийн тайван байдлыг алдагдуулах байдал бол маш ихээр гардаг шүү дээ,
Хужаа нар хүрз барьж дайрдаг шүү
mongol zaluusiin esreg hurz barsan hujaa bn
100 мя төгрөгөө?! Энэ даам гарсан хүнд бол сая төгрөг байсан ч тоохгүй дээ! Ийм учраас л чөлөөтэй танхайрч байгаа юм!!!
30 honog suulga ter hurz
7 цаг гэдэг чинь хүмүүс чанга ярьж орилж хашгираад байхаар цаг бас биш шүү.Хүүхдүүд болон шөнө орой ажлаасаа буусан хүмүүсийн унтаж амарч байдаг цаг гэдгийг бас бодолцох ёстой.Манай зарим залуучууд ёс зүйгүй олуулаа нийлээд орой үдэш эсвэл өглөө эрт чанга ярьж инээлдээд хэцүү байдаг шүү.