УЛС ТӨР

УИХ-ын дарга үхрийн ширээр хөлбөмбөг үйлдвэрлэгч залуустай уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол үхрийн арьсаар хөлбөмбөг үйлдвэрлэдэг “Ханаан нутаг “ компанийн “Монгол бөмбөг” үйлдвэртэй танилцлаа.

Арьс шир үнэгүйдсэн энэ цагт арьс ширийг боловсруулан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд гаргах бүрэн боломжтой юм. Тиймээс зориуд хэрэг болгон зорьж очжээ. Б.Эрдэмбаяр хэмээх энэ залуу есөн ажилтантай хөлбөмбөг үйлдвэрлэж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжиж ажилладаг ажээ.

Тэд ФИФА рүү хөлбөмбөгөө стандартын шаардлагад нийцсэн эсэхийг шалгуулахаар илгээсэн гэнэ. 2017 оноос хойш арьс, оёдлын технологи дээрээ ажиллаж, энэ жилээс зах зээлд гаргаж эхэлжээ. Хөл бөмбөгөөс зүүсэн QR кодыг уншуулахад ямар аймгийн хэн гэдэг малчны үхрийн ширээр үйлдвэрлэсэн талаарх мэдээлэл гарч ирдэг нь сонирхолтой санагдлаа. Одоогоор 500 гаруй бөмбөг үйлдвэрлэжээ.

Цаашид “ Нэг бөмбөг- нэг хүүхэд” хэмээх төслийг хэрэгжүүлж, гэр хорооллын хүүхдүүдэд хөлбөмбөг тоглох боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад түлхүү анхаарна гэж танилцуулсан. “Монгол бөмбөг” үйлдвэрийнхэн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний тоогоо нэмэх боломжтой гэнэ. Энэ мэт үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жижиг,дунд үйлдвэрлэгчдэд 3 хувийн зээлийг олгох шаардлагатай юм.

Хэд хоногийн өмнө Ноос, ноолуурын холбооныхонтой уулзсан. Тэд экспортын бүтээгдэхүүн болох ноос, ноолуурыг угаах, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан зээлийн хэмжээ, хугацааг бодлогоор нэмэгдүүлэх хүсэлт тавьж байв.Үүнтэй адил монгол малын түүхий эд болох арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгох шаардлагатай юм. Цаашид зээлийн зарцуулалтад анхаарч, импортыг бус экспортыг дэмжихэд чиглүүлэх хэрэгтэй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
azithromycin coronavirus
azithromycin coronavirus

ajanta pharma kamagra

Viagra
Viagra

Buy Xenical Nz

order cialis online
order cialis online

Comprare Cialis Generico In Farmacia

filling a prescription for viagra
filling a prescription for viagra

Precio Cialis 20 Mg En Farmacia

cost of propecia
cost of propecia

Viagra En Comprime

oral ivermectin
oral ivermectin

Levitra Et Pamplemousse

Lasix
Lasix

Viagra Pills Wiki

where can i buy prednisone without a prescription
where can i buy prednisone without a prescription

Erectile Power

priligy cvs
priligy cvs

Cheap Zithromax

cialis without a doctor's prescription
cialis without a doctor's prescription

buy cialis online canada

Холбоотой мэдээ

Back to top button