НИЙГЭМ

Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав.

Хотын 111 зах, худалдааны төвд 25.288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь нь буюу 14.340 худалдаа эрхлэгч “Нарантуул”, “Хархорин” “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Барс” захад ажиллаж байна. Мөн зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, худалдааны төвүүдийн ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцож үзэхэд, 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд  147.293 оюутан байгаагаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141.391 оюутан буюу 96 хувь нь сурч байна. Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулахаар болов.

Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, цаашид Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо.

Нийслэлийн авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын норм, дүрмийг шинэчлэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга бодлогын бичиг баримтыг боловсруулах хэрэгтэйг онцолсон. Мөн “Нийслэлийн авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг шинэчлэн тогтоох”  тухай журмын төслийг боловсруулахыг холбогдох албаныханд даалгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Санал
Санал
2021-08-19 22:37

хүн амын шилжих хөдөлгөөнөө хүний эрх гэж ярихаасаа илүү ҮХ-ын за�##�тын дагуу зохицуулах шаардлагтай. Амьдрах газраа сонгох нь хүний эрх гээд улсынхаа бүх хүн амын т�##� хувийг ганцхан хотод төвлөрүүлсөн улс дэлхийд манахаас өөр хаан ч байхгүй. Нийслэлийн бүх зөвлөн хүн амын хэт төвлөрөөс болж байна.

Zochin
Zochin
2021-08-20 08:10

Nyylgene l gekh yum. Ter gazruud chin' nyyj orokh bair savtai baij baij nyydeg yum bgaa bz dee. Uursduu ulsaas mungu gargaj uchnuun zardal boloj barisan baishin ruugaa ekhleed nyychikhvel taarna daa.

Холбоотой мэдээ

Back to top button