Өглөөний гудамжинд 11:00 цагаас “Нар угтсан өглөө” арга хэмжээ болно

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Өнөөдөр өглөөний 07:00-09:00 цагийн хооронд ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлт боллоо.
Харин үргэлжлүүлээд 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээ зохион байгуулна. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цар тах�##� гамшиг болоод байхад битгий элдэв суртчилгаа хийж хүмүүсийн бөөгнөрөл бий болгоод бай.