НИЙГЭМ

Абу-Даби хотод Элчин сайдын яамаа нээх асуудлаар ярилцжээ

2021 онд манай улс Арабын нэгдсэн Эмират улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм. Үүнийг тохиолдуулж, тус улын Абу-Даби хотноо Элчин сайдын яамаа байгуулахаар хэлэлцэж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны сайдтай утсаар ярьсан байна. Энэ үеэр дээрх асуудлыг ярилцжээ. Түүнчлэн тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад гурван цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button