С.Амарсайханы ХАРДЛАГААР Д.Сумъяабазар ТАЛБАЙН УРДАХ газрыг ХЭНД өгөх вэ

Д.Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банканд тавигдсан байсныг буцаан авч, нийслэлээс усан оргилуур бүхий цэцэрлэг байгуулсан. 3.2 тэрбумын өртөг бүхий хөгжимт усан оргилуурыг барьж ашиглалтад оруулсан билээ.
Тэгвэл эл газар дахин маргаан дагуулж эхэлжээ. Ингэхдээ бүр Хотын өмнөх, хойдох удирдлагууд биенээ хардаж, эхэлсэн байна. Тодруулбал, Хотын дарга асан Шадар сайд С.Амарсайхан “одоогийн Хотын дарга Д.Сумъяабазарыг талбайг зориуд арчлахгүй байлгасаар эзэнд нь буцаан өгөх гэж байгаа” гэх санаа хавчуулан дайсан байна.
Тэрбээр энэ тухайгаа “10 сая доллараар зарагдсан байсан Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг хотод буцаан авч тохижуулсаныг ажилдаггүй, ус зөөдөг оргилуур гэх мэтээр ажиллуулахгүй харагдуулж эзэд нь буцаан авах гэж их л улайрч байна. Асуудлыг шийдэж, ажил хэрэг болгосны дараа арчилж тордоод аваад явах нь тухайн салбар,хот дүүргийн үүрэг хариуцлага. Айл гэрийн амьдралд ч мөн адил,хичнээн сайхан гэр орон байгаад эзний сэтгэл, өөриймсөг хандлага байхгүй бол улам л доройтож гал голомт нь сүйрдэг” гэжээ.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы хардлагаар бол Хотын дарга Д.Сумъяабазар “өмнөх эзэмшигчидэд нь” талбайн газрыг өгөх гэж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор анхаарал татна. Төв талбайн газарт хэн эзэн суусанан байв. Буцаан авахаар улайрч буй эзэд гэгч нь хэн бэ.
Тус Д.Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрхийн хүрээнд бүр 2006 онд авч байсан. Улмаар 15 жил эзэмших эрхтэйгээр авсан байдаг. Эл компани БНХАУ-ынх бөгөөд газраа банкны барьцаанд тавиад орхисон байсныг Солонгосын нэр бүхий компани барьцаатай нь худалдаж аваад 2015 онд барилга барихаар зэхэж байв. Тэд “бидний авсан газрыг чөлөөлөхгүй бол Олон улсын шүүхэд хандана” хэмээн маргаан үүсгэсэн ч удаатай.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene muu sumiyabazar gej yosutai gaitai xar bux yumaa!