Нийгмийн

ХӨСҮТ-ийн хүний нөөцийн албаны даргыг АТГ-ээс саатуулжээ

АТГ-ээс авилга хээл хахуулын хэргээр хэд хэдэн дарга нарыг хойшлуулшгүйгээр саатуулж, гүйцэтгэх ажиллагааг явуулж буй. Тэгвэл ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан тухай эх сурвалж хэллээ.

Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчыг ажилд оруулах нэрээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт татан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-08-26 18:28

barilaa tavilaa barilaa tavilaa gediin shuuhed uchir bna uu.undeslel baigaad l baridag bailgui dee.avilga alban tushaaliin hereg neg l zamharaad baidag.zugeer neg hulgaichiin hereg bol huuli jurmiin daguu shiidegdee l yvdag.ih sonirholtoi shuu manai huuli shuuh.

Холбоотой мэдээ

Back to top button