Тарвага агнасан, махыг нь худалдаж авсан иргэдэд хариуцлага тооцжээ

Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж тарвага агнасан дөрвөн иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сумруу тээвэрлэсэн 1 иргэнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчин учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тарвага агнахад ашигласан гурван ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахалын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүллээ.
Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байна.
Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.