Нийгмийн

ПАРАЛИМП: Н.Алтанцэцэг V байрт шалгарлаа

Өнөөдөр /2021.08.29/ “Токио-2020” зуны паралимпын наадамд манай тамирчин Н.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдсан. Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Бразилын бөхтэй барилдаж ялагдсанаар V байрт шалгарлаа.

Зуны 16-р паралимпийн жүдо бөхийн төрөлд гурван тамирчин зодоглож гурвуул шагналт байрт шалгарч амжилттай тэмцээнээ дуусгав.

Н.Алтанцэцэг нь 2018 ны Жакарта Азийн паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж байсан удаатай. Түүнчлэн 2014 оны Инчоны Азийн паралимпын наадмын аварга нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-29 18:19

Баяр хүргье! Сайн байна.

Холбоотой мэдээ

Back to top button