СПОРТ

ПАРАЛИМП: Э.Содномпилжээ хоёр дахь өргөлтөөр 245 кг жинг өргөж, дээд амжилтыг эзэмшсээр байна

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ хоёр дахь өргөлтөө хийлээ. Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөөд, дээд амжилтыг тогтоогоод байсан юм.

Тэрбээр хоёр дахь өргөлтөө 245 кг жинг захиалж амжилттай өргөсөн бөгөөд дээд амжилтыг эзэмшсээр байна. Энэ удаад өмнөх өргөлтийн адил хамгийн хүнд жинг захиалсан юм. Нийт есөн тамирчнаас хамгийн сүүлд өргөлтөө хийлээ.

Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.

Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x