НИЙГЭМ

84-р сургуулийн 500 гаруй сурагч кароаке, пабын байранд хичээллэж байна

84-р сургуулийн гуравдугаар ангийн 10 бүлгийн хүүхдүүд хичээллэх байргүйн улмаас кароаке, паб, фитнес клуб ажиллаж байсан байранд түрээсийн гэрээгээр байрлаж, хичээлээ оруулахаар болжээ.

Цар тахлын улмаас бүтэн хоёр жил орчим гэртээ хоригдож, танхимын сургалт авч чадаагүй хүүхдүүдийг эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт хангаагүй байранд хичээллүүлж, тусад нь гаргаж буйд эцэг эхчүүд гомдолтой байгаа аж. Түүнчлэн тухайн барилгын байршил нь автозамтай ойрхон тул сурагчид гэнэтийн зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй юм.

Одоогоор сурагчдын үдийн цайг 84-р сургуулиас зөөж байгаа бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан хоёр байрын дунд ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-02 01:12

шорон цагдаагийн байр 1 жилийн дотор барьдаг улс сургууль эмнэлэг нь хэдэн жилээр сунжирдаг

Холбоотой мэдээ

Back to top button