Нийгмийн

Автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 112 автобус, троллейбусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Түүнчлэн дөрвөн удаагийн давтамжтайгаар  зургаан автомашин 36 удаагийн рейсээр урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Мөн автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 14.614 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад шалгалт хийжээ. Улмаар 1082 зөрчил илрүүлж, 60 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг есдүгээр сарын 15-наас хийх талаар санал, хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button