Нийгмийн

“Байр түрээслүүлнэ гэж биднийг залилсан хүн Шүүхийн шинжилгээний шинжээч байсан”

Намар болж хичээл сургууль эхлэх цагаар байр, орон сууцны залилан ихээр гардаг. Энэ жил ч мөн уг төрлийн хэрэг цөөрсөнгүй. Тиймээс сэрэмжлүүлэг болгон байр түрээслэх гээд мөнгөө шилжүүлээд залилуулсан иргэн мэдээлэл өгчээ.

Байр түрээслэх гээд залилуулсан иргэн хэлэхдээ, “Долдугаар сарын 22-ны өдөр байр турээслэх гээд Үнэгүй.мн сайтад орж хоёр өрөөний зар шүүсэн. Натурт түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2.6 сая төгрөгийг Баярсайханы Дэчинжамц дансанд хийсэн.

Тухайн үед өөрийнх нь facebook хаягт итгэсэн юм. Учир нь уриа үг нь их зөв, хуурамч хаяг биш байсан. Залилагч биднийг одоо ирж үзэхгүй бол хүмүүс ирж үзээд орчихно гэсэн. Бид өмнө нь хоёр ч байр түрээслэх гээд өөр хүмүүс урьтаад орчхоод байсан юм.

Бид сураг сонсож энэ хүнийг эрэл хайгуул болоход цагдаагийн шинжээч хүн байсан байна лээ. Одоогоор ажиллахаа больсон гэсэн.

Энэ хэргийг БЗД-ийн гуравдугаар хэлтсийн байцаагч н.Саруултөгс хариуцсан. Бүртгүүлсний дараа цагдаагийн байгууллагаас хоёр мессеж ирсэн. Тэр нь таны хэргийг бүртгэлээ, эрүүгийн хэрэгт хамаарлаа гэсэн. Одоогоор хэрэг хариуцсан байцаагч маань амралтаа авсан. Саруултөгс байцаагч “Энэ хүн манайд цагдаагаар ажиллаж байсан нь үнэн. Олох боломжтой. Эрэн сурвалжилна” гэсэн. Байцаагч маань амарчихсан болохоор одоо хэнд хандахаа мэдэхгүй байна гэлээ. Биднээс гадна хэдэн хүн бий гэсэн.

Энэ талаар Шүүх шинжилгээний газраас тодруулахад, “Манайд Баярсайханы Дэчинжамц гэдэг шинжээч ажиллаж байгаагүй. Тухайн мэдээллийг өгсөн иргэн ташаа мэдээлэл тараасан байна. Мөн мөрдөн байцаалтыг хийж буй н.Саруултөгс байцаагчаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст мөрдөх ажиллагааны цагдаагаар ажиллаж байгаад ажлаасаа гараад удаж байгаа. Одоо цагдаагаар ажилладаггүй” гэсэн мэдээллийг өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-08 11:16

Замхруулах гээд л амр�##�таа авсах хүнд хариуцуулсан бизээ.Цаг �##�д�##�гүй дээд шатны даргад нь өргөдөл бичиж х�##�уун дээр нь хөөцөлдөх нь зөв.

Зочин
Зочин
2021-09-08 17:42

даргатай уулзаач

Зочин
Зочин
2021-09-08 22:40

Хахаха гоё гоё эрийн муу цагдаа гэж үнэн үг бншүү

Иргэн
Иргэн
2021-09-11 08:39

Бичсэн хүн г�##�зуу юмуу, би юм уншаад ойлгохоо байж уу

Zocin
Zocin
2021-09-11 19:10

Tsagdaa nar hulgaich deeremchidees yalgarahgui dee. Eree tseergui hetsuu amitad ard irgeded chiregdeltei

Back to top button