Олон улсын бүжгийн багшаар багшлах анхны эрхийг авсан Б.Эрдэнэбаярыг СТА цолоор шагнана

Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин, залуу уран бүтээлч Б.Эрдэнэбаярыг өнөөдөр Монгол Улсын Соёлын Яамнаас Соёлын Тэргүүний ажилтан цолоор шагнахаар болжээ.
Тэрбээр “IAKT-2021” олон улсын гоцлол бүжигчдийн “А” зэрэглэлийн уралдаан өнгөрсөн сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа өрсөлдсөн юм. Энэ наадамд Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин, залуу уран бүтээлч Б.Эрдэнэбаяр Монгол Улсаа төлөөлөн онлайнаар оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний “Нутгаа тэмүүлэхүй” бүжиг шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн юм. Харин эл наадмын шагналаа хоёр өдрийн өмнө хүлээн аваад байв.
Ингэснээр Монгол улсаас Олон улсын бүжгийн багшаар багшлах эрх авсан анхны Монгол бүжигчин хэмээр цоллуулах болсон аж.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag bvjigchn dvvdee amjilt hvsi