УЛС ТӨР

Г.Занданшатар, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн нар Австрийн Вена хотод ажиллав

Олон улсын парламентын спикерүүдийн уулзалт Австри улсын Вена хотноо болов. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын хамт оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-той энэ сарын 7-ны өдөр уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн төвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд улам бататгахын тулд өндөр, дээд төвшний яриа хэлцэл, харилцан айлчлал чухал үүрэгтэй гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн спикерүүд харилцан өөрийн улсдаа айлчлахыг урилаа. БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button