Нийгмийн

Хууль бусаар хөрөнгөжсөн прокурор Ш.Нямдоржийг буруугаа хүлээсэн хэмээн торгоод орхижээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт наймдугаар сарын эхээр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргээр НПГ-аас яллагдагчаар тооцож, 30 хоног цагдан хорьсон.

Шалгалтын явцад түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан байдаг.

Тэгвэл тэрбээр хууль бусаар хөрөнгөжсөнөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг хүссэний дагуу түүний хууль бусаар олсон орлогыг хураах шийдвэрийг өчигдөр буюу энэ сарын 09-нд шүүхээс гаргажээ.

Мөн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгож, шоронгоос сулласан талаар шүүхийн байгууллагын эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-10 12:08

өө амар амар

Иргэн
Иргэн
2021-09-10 12:41

Нямдорж маш их мэддэг байсан байж мэднэ. Тэр эрх мэдэлтнүүдиийг "Гөлгөөг мэдэж байгаа биз" гэдэг шиг тэд нарыг гөлөг болгож л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button