Нийгмийн

Б.Баттөр нарын АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүд цалингүй, онцгой эрх эдлэхгүй

АТГ-ын Олон нийтийн зөвлөлд холимог тулаанч Б.Баттөр нарын 15 хүн шинээр томилсон. Тодруулбал, тус олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс Ахмадын чөлөөт холбооны ерөнхийлөгч Г.Баасангаас бусдыг нь чөлөөлж, шинэ хүмүүс томилсон.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулахад иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах үүрэгтэй. Нийгэмд нэр нөлөө бүхий 15 хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог юм байна.

Эдгээр хүмүүс орон тооны бус учраас цалин авахгүй, тусгай хангамж эдлэхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, онцгой ямар нэгэн эрх дарх байхгүй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ нь ажлаа хийх хэрэгтэй ш дээ. 1 засаг гараал нэг хэсэг хүмүүсийг ийм ажилд томилох юм. Нөгөө Баасан авгай бас томилогдоод одоо бүүр тэндээ шингээл үлдээ биз дээ. Энэ хэдээс хэд нт бас шингэж үлдэх юм байгаан.

Холбоотой мэдээ

Back to top button