ЦЕГ: МХЕГ-ын харьяа байгууллагын ахлах мэргэжилтэнг хүчингийн хэргээр шалгаж байна

2021 оны наймдугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторт ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х гэгч өргөдөл гомдол гаргасан байна.
Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэсэхийн аргагүй хөөрхөн гоё хүүхэн байждээ аз аззззззз