УЛС ТӨР

Б.Жаргалсайхан: Архичид хэрээс хэтэрлээ. Спиртийг хурдан татвартай болго

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Уулзалтаар Буян компанийн захирал Б.Жаргалсайхан “Би энгийн зүйлээс ажил амьдрал эхэлдэг юм ээ гэдгээр хэдэн зүйл хэлье. Архины асуудал хэрээс хэтэрлээ. Архичид их боллоо. Ажил хийдэг хүн алга байна. Цалингаа аваад хоёр гурван хоногоор алга болчихдог. Архины татвар нэмэх хэрэгтэй байна. Хөдөө явна бүгдээрээ согтуу, хотод ирнэ согтуу. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. УИХ-ын даргад спиртийн онцгой албан татварын хууль нэн яаралтай санаачилж оруулж ирээч ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, Засаг дарга, ИТХ, гээд бүгдээрээ улсын төсвөөс халбагаддаг. Орон нутгийн төсвийн 50 хувийг орон нутгийн татвараас бүрдүүлдэг больё. Улсын төсвөөс бүгдийг нь халбагаддаг баймааргүй байна. Гуравдугаарт худалдааны яамтай болмоор байна. Японоос баахан машин оруулж ирдэг. Эргүүлээд гаргаж байгаа зүйл алга. Үүнийг зохицуулдаг яамтай болмоор байна. Би тэр яамны сайд болох гээгүй шүү. Жагаа сайд болох гэж байна гээд байв аа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зов дэмжиж байна архидалт арай л дэндуу байна энэ нохор уул нь овоо зов юм яриад байдаг дэмжих болов уу 76 хувалз

Зочин
Зочин

Бүх баяр ёмлолыг цаазлан хоригло

Hujaagiin s erdene tuvd deeltei h. Battulga hujaa bayartsogt
Hujaagiin s erdene tuvd deeltei h. Battulga hujaa bayartsogt

Nam evlel iher yum
Mgl hun arhi 2 ahan duus yum
Man an 2 ardyn daisan yum
Oros hujaa 2 tednii ezed yum
Zalhuu mglchuud teneg humuust l nuhur yum

Зочин
Зочин

Архичид цөөрсөн хаа сайгүй уугаад хашгираад л явдаг байсан харин тамхичид хэрээс хэтэрсэнийг анзаарсан хүн алга коронаг тарааж байгаа хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button