УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлнээр олгох биш хадгаламж рүү хийдэг болно

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд яг одоо үргэлжилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана.

Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Маш зөв зүйл хэлжээ, үүнийгээ хурдан л хэрэгжүүлэхийг бодоорой. Халамжаар амьдардаг бүхэл бүтэн нэг үе бий болоод байгааг нэн даруй өөрчлөхгүй бол Монголчууд бид манж шиг л болох гээд байна шүү.

Зочин
Зочин

Зөв. 18 нас хүртэл хугацаатайгаар хийх хэрэгтэй. эцэг, эхчүүд авахгүй нөхцөлтэй

Zochin
Zochin

Xvvxdee xarax xvngvi orx tolgoilgolsn etseg exchvvd bga td nar xvvxdiinxee mngoor xooloo oldg xvmvvs tgd yaaj amirdax we

зочин
зочин

ЗӨВ ШҮҮ. ХҮҮХДИЙН МӨНГӨӨР АРХИА УУГААД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ГЭР БҮЛ ОЛОН БАЙГАА.ЭР ЭМГҮЙ УУЖ БАЙНА. МОНГОЛЧУУД АРХИНД ДОНТСОН НЬ ҮНЭН .ХӨГШИН ЗАЛУУГҮЙ,ЭР ЭМГҮЙ

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгийг хүүхдийн ирээдүйн хадгаламж хэлбэрээр хийх зөв ч иргэд нь төрдөө нэг л итгэхгүй байна. Арав жилийн дараа гэхэд Ерөнхий сайд нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, тэр хадгаламж гээд байгаа мөнгө нь байхгүй болсон байвал яах вэ? Тэгсэн доор сар бүр өгдөг мөнгийг нь арай багасгаад 50.0 мянга ч болгодог юмуу түүнийг нь сар өгдгөөрөө өгөөд явах нь зөв юм шиг. Хадгалах нь хадгалаад хэрэглэх нь хэрэглээд л явна биз. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг шүү.

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгийг хадгаламжинд хуримтлуулаад хуримтлуулсан мөнгийг минь ерөнхий сайд маань овжин ашиглаж эргэлдүүлчих ч юм билүү. Айж байна шүү. Оюун-Эрдэнэ гуайгаас мөнгөний төлөө яаж ч мэдэх нөхөр байна. Гэхдээ үлдэх амьдралын хугацаанд идэх хөрөнгөө аль хэдийн босгоод авчихсан л даа энэ нөхөр.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ ерөнхий байлгүй байсан бол ч итгээд л хоёр гараа өргөчихмөөр л байна. Даанч ...

Үхэр мөрөөр цаг
Үхэр мөрөөр цаг

Сургууль цэцэрлэгийг нь л бариад өгчих л дөө., яасан ч хэцүү хорвоо болчих воо

Холбоотой мэдээ

Back to top button